Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ЖОРЛОНГИЙН ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2018-04-18

"Нутгийн шийдэл" сангийн "Цэвэрч Монгол" төслийн хүрээнд улс орон даяар зохион байгуулж буй "Жорлонгоо өөрчилье" сургалт өнөөдөр Өлгий хотод боллоо.

Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөллөөс нийтдээ 80 гаруй хүн оролцлоо.

Зохион байгуулагчид сургалтын үер өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болсон хөрс, ундны усны бохирдол, жорлонгоос үүдэлтэй халдварт өвчнүүд болон хүрээлэн буй орчин, хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй жорлонгийн шинэ технологи, гарц, шийдэл, бизнесийн боломжуудын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн орон нутгийн онцлогт тохирсон байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламжийн шийдлүүдийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, бүх оролцогчдод сертификат гардууллаа.

http://www.montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%