Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

2018-04-16

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган II-ыг 2018 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллагдлаа.

Энэхүү үндэсний чуулганы зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг сайжруулахад оршив.

Үндэсний чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Боловсрол, соёлын газрын дарга, Цагдаагийн алба хаагчид нийт 200 гаруй төрийн албан хаагч оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%