Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 5 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг авч хэлэлцээд “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан Толбо сумыг “Улсын тэргүүний сум”-аар шалгаруулахаар Баруун бүсийн зөвлөлд нэрийг нь дэвшүүлэхээр шийдвэр гаргалаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар орон нутгийн зарим өмчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж АНУ-ын Эрчим хүчний яамнаас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх саатуулах төслийн хүрээнд Цагааннуур боомтод ашиглалтад орсон тоног төхөөрөмжийг аймгийн МХГ-ын дансанд бүртгэлд авах, Улаанхус сумын Хөх хөтөл багт Швейцар улсын “Ла-Мен-са Е Ил Гражже” ТББ –ын хөрөнгө оруулалтаар баригдсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг орон нутгийн өмчид авах болон Цэнгэл сумын хүн эмнэлгийн дансанд бүртгэлтэй байсан элэгдлээ бүрэн нөхөж, цаашид ашиглах боломжгүй болсон автомашин, аймгийн МХГ, аймгийн Цагдаагийн газрын дансанд бүртгэлтэй байсан элэгдлээ бүрэн нөхөж, цаашид ашиглах боломжгүй болсон автомашинуудыг үнэ тогтоож дуудлага худалдаагаар худалдах шийдвэрүүдийг тус тус гаргалаа.
