Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНААР ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ, ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙГ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ

2018-04-04

“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль” 2010 оны 06 дугаар 25-ны өдөр батлагдан 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3.2-д “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж заасан. Уг хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 5 дугаар хуралдаанаар алдарт эхийн I зэргийн одонгийн болзол хангасан 74 эх , алдарт эхийн II зэргийн одонгийн болзол хангасан 386 эхийн материалыг аймгийн 13 сум тус бүрээс зохих журмын дагуу бүрдүүлж  Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар шийдвэрлэлээ.
Өнгөрсөн онд 84 эхийг алдарт эхийн I зэргийн одонгоор, 389 эхийг алдарт эхийн II зэргийн одонгоор шагнуулахаар уламжилснаас нийт 76 хүн нэгдүгээр зэргийн одонгоор, 386 эх хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%