Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, салбар зөвлөл болон хамтарсан багийн гишүүдэд сургалт зохион байгуулах, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах асуудлаар ХЗДХЯ-ны ГХУСАЗЗАА-ны дарга Л.Нямгэрэл болон НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн мэргэжилтэн Б.Оюун, Карли Тенг нарын хамт 2018 оны 4 дүгээр сарын 03-наас 06-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Уг арга хэмжээний хүрээнд хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлаар аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бауыржан, зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт, ярилцлага хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.