Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2018-03-21

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь” сэдэвт уулзалтыг өнөөдөр /2018.03.21/ зохион байгууллаа. 
Энэхүү уулзалт нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох түүнийг шийдвэрлэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголттой болох зорилготой юм. 
Уулзалтад Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлогын хяналтын хороо, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Прокурорын газар, Сум дундын анхан шатны шүүх,  Цагдаагийн газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох чиглэл хариуцсан прокурор, шүүгч,  байцаагч,мэргэжилтэн, ажилтан нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%