Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хорооны хоёрдугаар хуралдаан боллоо

2018-03-20

        Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хорооны хоёрдугаар хуралдаан 2018 оны 03-р сарын 20-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш, Д.Бэгзцэрэн, Г.Баярсүрэн, З.Болдбаатар М.Эгэз нар оролцож, ирц 85.7 хувьтай хуралдав.

            Тус хуралдаанаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн менежментийн санхүүгийн төлөвлөгөө,  Ахмадын хорооны 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрөөх тухай, Засаг даргын нөөц сангийн 2017 оны зарцуулалтын тайлан, Орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны гүйцэтгэлийн тайлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай тус тус танилцаж, Ажлын хорооны дэргэдэх санхүү, эдийн засагчдаас бүрдсэн мэргэжлийн орон тооны бус зөвлөхтэй болох асуудал, нийт 6 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа. Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%