Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор Биеийн тамир спортын газар, Шинкиокушинкай каратэгийн холбоотой хамтран шинкиокушинкай каратэгийн 2 дахь удаагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 3-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Энэхүү тэмцээнд тулааны спортын гурван клубын нийт 40 гаруй тамирчин оролцсон бөгөөд 1-р байранд каратэгийн "Тарлан" клуб, 2-р байранд холимог тулааны "Төмөр бүргэд", 3-р байранд таеквондогийн "Арман" клуб тус тус эзэллээ.
Тэмцээний эхний 1,2-р байр эзэлсэн тамирчид 4-р сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион явуулах УАШТ- нд оролцох эрх авах юм.