"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" ИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээтэй хамтран Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт Дархан-Уул аймагт 2018 оны 03 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.