Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

2018-03-13

Аймгийн Засаг даргын 2018 оны 52 тоот захирамжаар аймгийн харьяалалтай болон нутаг дэвсгэрт тогтмол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслээс төлбөр авах, мөн орон нутгийн болон аймаг, хот хоорондын дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслээс авто замын байгууламж ашигласны төлбөр авах зорилгоор гаргасан аймгийн Засаг даргын 2013 оны "Журам батлах тухай" 176 тоот захирамжийг хүчингүй болгожээ.

Энэ нь цаашид иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслүүд зам ашигласныхаа төлөө ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй гэсэн үг юм.

Захирамжийг хүчингүй болгосон шалтгаан нь УИХ-аас 1998 онд баталсан Авто замын тухай хууль хүчингүй болсонтой холбоотой аж.

Аймгийн Засаг даргын 2013 оны захирамжаар Өлгий-Толбо, Өлгий-Улаанбайшинт, Өлгий-Хотгор, Өлгий-Сагсай, Өлгий-Баяннуур чиглэлд зорчсон бүх төрлийн тээврийн хэрэгслээс явалт тутамд 100-4800 төгрөг хураахаар журамласан байдаг юм.

http://www.montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%