Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сагсай сумын төвд “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.