Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА MNS ISO 9001:2016 СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2018-03-09

Сахилга хариуцлага, манлайлан удирдах төрийн үйлчилгээг Баян-Өлгий аймгийн иргэдэд үзүүлэхийн төлөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь байгууллагын удирдлагын тогтолцоог шинэчлэн сайжруулах зорилт тавьж MNS ISO 9001:2016 стандартыг төрийн байгууллагуудын дунд анхдагч болж үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах гэж байна.

Энэхүү чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр тухайн байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын зохих суурь бий болоход тустай тул аймгийн ИТХ-ын Ажлын албаны хувьд стратеги шийдвэр болж байна.  

Олон улсын энэхүү стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дараах үр ашиг хүртэх боломжтой. Үүнд:
-       хэрэглэгчийн шаардлагад нийцэж хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлэх чадвар,
-       хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн,
-       хэрэглэгчийн шаардлагыг хангах боломжуудыг дэмжих,
-       байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудыг авч үзэх,
-       чанарын менежментийн тогтолцооны тогтоосон шаардлагад тохирсон байдлыг харуулах чадвартай болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%