Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЖИЛЛАСАН БАЙДЛАА ШҮҮХЭЭР ТОГТООЛГОХ МАЛЧИД ЭХЭЛЖ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА

2018-03-07

Баян-Өлгий аймгийн ихэнх сумдад мал тооллогын "А" данс олдохгүй байгаагийн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй 55 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй малчин даатгуулагчид  малчнаар ажилласан жилээ шүүхээр тогтоолгох нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Үүнтэй холбоотой шүүхэд хандсан малчин иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгджээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нартай уулзаж, иргэдийг аль болох чирэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ. Үүнээс хойш "А" дансны бүртгэл байхгүй сумдын малчид ажилласан жилээ зайлшгүй шүүхээр тогтоолгох шаардлагатай тохиолдолд эхлээд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж, тус байгууллагын албан бичгийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.

Баян-Өлгий аймагт 2018 онд 400 орчим малчин тэтгэвэр тогтоолгоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд үүнээс одоогоор 15 малчин тэтгэвэр тогтоолгоод байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%