Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийгмийн бодлого Хүний эрхийн ажлын хорооны хоёрдугаар хуралдаан боллоо

2018-03-06

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо 2018 оны 03-р сарын 06-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Х.Анхбаяр, ажлын хорооны гишүүн С.Тунгалаг, Д.Алтандөш, Л.Ариунаа, С.Манатбек нар оролцож  Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хорооноос 2018 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний тухай, Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлт, Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцээд Нэг. Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтийг сонсож цаашид:

 

1.     Налайх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, шашны байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудад зохих зөвшөөрлийг олгох, зөрчилтэй байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгуулах тухай саналуудыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тэмдэглэлээр хүргүүлэх.

2.    Дүүргийн ИТХ нь шашны байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан ажиллах ба зөрчилтэй байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлэн, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллах.

3.    Шашны байгууллагуудыг тайлан, мэдээгээ тогтмол хугацаанд өгч, эргэх холбоотой ажиллуулах.

гэсэн Ажлын хорооны дүгнэлтийг гаргалаа.

 

Хоёр. Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөөний талаар хэлэлцэж, Ажлын хорооны гишүүдийн тавьсан санал:

 

1.    Ойг тохиолдуулан хийхээр төлөвлөсөн ажлуудаа хөрөнгө шаардсан, өөрсдийн нөөц боломжоороо хийх гэх мэт төрөлжүүлэн төлөвлөх.

2.    Ахмадуудаар бахархахаар бүтээлч ажлыг санаачлан хийх

3.    Ахмадууд “Ахмадын өргөө”-тэй болох эх үүсвэрийг бүрдүүлэх уриалга, аян зохион байгуулах боломжийг судлан, хэрэгжүүлэх

4.    Ахмадын зөвлөн дэмжих үйл ажиллагааг илүү тусган, ХХҮХэлтэс болон сургууль, цэцэрлэг, бусад байгууллагуудтай хамтран ажиллах.

5.    Төсөв, санхүүгийн хүндрэлтэй үед олон уулзалт, өдөрлөгүүдийг цэгцэлж, нэгдсэн арга хэмжээгээр зохион байгуулж, зардал хэмнэх зэрэг саналыг тусган ажиллахыг үүрэг болгон уг арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар танилцуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%