НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Дэгийн зорилт: Аймгийн ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төлөв, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн тайлан болон тодорхой төлөвлөгдсөн асуудлыг хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хангуулах, хяналт тавих зэргээр аймгийн ИТХурлаас Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хурлын хуралдааны үндсэн зарчим: Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх чөлөөг хангах, хууль дээдлэх зарчим баримтална.
Хурлын хуралдааны нийтлэг журам
Төлөөлөгчид хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхимд байраа эзлэн суусан байна.
Төлөөлөгчид хуралдаанд оролцохдоо хуралдааны дэгийг баримтлах үүрэгтэй бөгөөд үг хэлэхдээ Хуралдааныг даргалагчаас зөвшөөрөл авна.
Хурлын хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга зөвлөх эрхтэй оролцоно.
Хуралдаанд аймгийн Ерөнхий шүүгч, Прокурор, Аудитор, ЗДТГ-ын дарга, хэлтэс, агентлаг, албадын дарга нар урилгаар оролцож болно.
Хэлэлцэж байгаа асуудлыг хариуцаж байгаа ажилтан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд оролцоно.
Хуралдаанд урилгаар оролцох хүмүүсийг ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын алба хариуцана.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал
2.1 ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал, түүний дарааллыг Тэргүүлэгчид урьдчилан хэлэлцэн тогтоол гаргаж, хауралдаанд оруулна.
2.2 Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэнэ.
2.3 Хуралдаанд шинээр асуудал оруулах тухай саналаа хуралдаан даргалагчид Хурлын хороо болон нам, эвслийн бүлэг зөвхөн бичгээр, хурлын төлөөлөгч амаар буюу бичгээр гаргаж болно.
2.4 Хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар нам, эвслийн бүлэг түр завсарлагаа авахаар бол Хуралдаан даргалагчид албан ёсоор хугацаагаа мэдэгдэж зөвшөөрөл авна.
2.5 Нам, эвслийн бүлэг түр завсарлагааг тухайн хуралдаанаас нэг л удаа 30 минутаас илүүгүйгээр авна.
2.6 Түр завсарлага авсан намын бүлэг заасан хугацаанд орж ирэхгүй бол Хурлыг цааш нь үргэлжлүүлэн хуралдуулна.
Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг
3.1 Хуралдааны дотоод журам болон дэгийг биелэлтэнд хяналт тавьж төлөөлөгчдөөс түүнийг биелүүлэхийг шаардана.
3.2 Санал ирүүлсэн дарааллыг баримтлан төлөөлөгчдөд үг хэлэх зөвшөөрөл олгоно.
3.3 Хуралдаанд урилгаар оролцож байгаа хүмүүст үг хэлэх зөвшөөрөл олгож болно.
3.4 Хэлэлцсэн асуудлаар санал хураалт явуулж, дүнг мэдээлж, гарах шийдвэрийг сонсгон батлуулна.
3.5 Хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчийн горимын саналыг сонсож, түүгээр нэг удаа санал хураалгана.“Горимын санал” гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэж, яаж шийдвэрлэх талаар төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлнэ.
3.6 Хуралдаан даргалагч төлөөлөгчид болон оролцогчдод хуралдааны танхимаас түр гарах зөвшөөрөл олгоно.
Хурлын хороо болон түр хороо байгуулах тухай
4.1 Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, хянан шалгах чиг үүрэг бүхий хороо байгуулан ажилуулна.Хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно.
4.2 Цаг үеийн тулгамдсан асуудлыг судлах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.Хороо болон ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн ажиллах журмыг Хурлаас тогтооно.
Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх
5.1 ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгохоос өмнө Хурлын даргыг хуулийн дагуу эхлээд сонгоно.Хурлын даргыг оролцуулаад Тэргүүлэгчдийн тоог тогтооно.Ил санал хураалтаар олонхийн санал авсан төлөөлөгчийг Тэргүүлэгчээр сонгогдсонд тооцно.
5.2 Аймгийн Засаг даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол ил санал хураалт явуулж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Санал хураалт
6.1 ИТХ-ын хуралдаанд санал хураахад оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар уг асуудлыг шийдвэрлэнэ.
6.2 Санал хураахад ИТХ-ын төлөөлөгч зөвхөн “зөвшөөрсөн”, “татгалзсан” гэсэн хоёр саналын аль нэгийг өгнө.Хуралдаанд орлцож байгаа боловч санал өгөхгүй байгаа төлөөлөгчийг татгалзсанд тооцно.Нууц санал хураахад тооллогын комисс байгуулах ба төлөөлөгч зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлж санал өгнө.
ИТХ-ын хуралдааны тэмдэглэл хөтлөх
7.1 Хуралдааныг явцыг албан ёсоор дэс дараалан тэмгэдлэн авах, уг тэмдэглэлийг хадгалах, ашиглах ажлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба гүйцэтгэнэ.ЗДТГазар туслана.
7.2 Хуралдааны явцын тэмдэглэлийг гараар болон дуу хураагчид зэрэг бичиж болно.Шаардлагатай бол дүрс бичлэг хийж хадгална.
7.3 Хуралдааны явцын тэмдэглэлд дараах баримт бичгийг заавал хавсаргана.
7.3.1. тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, урилгаар оролцсон хүмүүсийн нэр, албан тушаал
7.3.2 Хуралдаанаар хэлэлцсэн илтгэл, сонсгол бусад шийдвэрийн төсөл, тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал
7.3.3. Хуралдааны явцад хэлэлцсэн, сонордуулсан, тараасан бусад баримт бичиг
7.3.4 Төлөөлөгчийн зориуд тэмдэглүүлэхээр өгсөн зүйл