Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу тусгай удирдамжаар Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдын ИТХ-ын ажилтай танилцах харилцан туршлага судлах зорилгоор 2018 оны 3-р сарын 01-ээс 03-ны өдрүүдэд дээрх сумдад ажиллав.
Сумдын ИТХ-ын ажилтай танилцах, харилцан туршлага судлах ажлын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Серикболат, орон нутаг хариуцсан ажилтан Н.Айдолда, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан, 9 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнд оролцов.
2018 оны 3-р сарын 01-ний өдөр Сагсай сумын ИТХ-ын ажилтай танилцаж, харилцан туршлага судлах ажлыг эхлүүлж, Сагсай сумын ИТХ-ын дарга Хуаныш сум орон нутаг, ИТХ-аас зохион байгуулан хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулав.
Сагсай сумын ГХУСАЗСЗ-ийн хуралдааныг зохион байгуулан сумын ГХУСАЗСЗ-ийн 2017 оны тайлан, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “Гэмт хэрэг зөрчилгүй сум” аяны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцүүлэн батлуулав.
Сумдын ажилтай танилцах, харилцан туршлага судлах ажлын багийнхан сонирхсон асуулт асууж ГХУСАЗСЗ-ийн ажилд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцав.
Дараан нь сургуулийн дотуур байр, нэгдсэн халаалтын уран зуухны үйл ажиллагаатай танилцаж, сумын ИТХ-ын өрөөнд ирж хурлын дотоод ажилтай танилцав.
Мөн өдрийн 15.00 цагаас Улаанхус сумын ИТХ-ын ажилтай танилцав. Сумын болон ИТХ-ын ажлын талаар ИТХ-ын дарга Б.Еркебулан танилцуулга хийв. Тус сумын Хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлгийн ажилтай танилцав.
2018 оны 3-р сарын 02-ны өдөр 09 цагаас Цэнгэл сумын ИТХ-ын ажилтай танилцаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцов. Тэргүүлэгчдийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Тус сумд үйл ажиллагаа явуулж байгаа Хадгаламжийн зээлийн хоршоо, тоосгоны үйлдвэрийн ажилтай танилцав.
Дээрх сумдын ИТХ-аас зохион байгуулан хэрэгжүүлж байгаа шинэлэг хэлбэрийн ажлуудыг танилцуулахын зэрэгцээ сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар харилцан туршлагаа хуваалцсан нь энэ удаагийн ажлын үр дүн байв.
