Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-03-05

Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хор уршиг болон садар самуун явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл олгох зорилгоор “Залуучууд ба шинэ төрлийн гэмт хэрэг” сэдэвт сургалтыг аймгийн Хөгжимт драмын театрт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн 410 гаруй оюутан, сурагчид хамрагдав.

Сургалтыг зохион байгуулснаар оюутан, сурагчид шинэ төрлийн гэмт хэргийн хор уршигийн талаар мэдээ, мэдээлэлтэй болж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%