Зөвлөгөөний үеэр сумдын тамирчин, залуучуудад аймгийн замын цагдаагийн тасгийн дарга, хошууч П.Ганхуяг, ахлах дэслэгч Ц.Нэргүй, аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Ариунгэрэл нар "Замын хөдөлгөөний аюулгүй байдал-хамгаалах бүс", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ойлголт", “Архины хор хөнөөл” сэдвүүдээр мэдээлэл хийв.
Тэмцээнд 12 сумын 150 орчим тамирчин залуучууд оролцож байна