УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан. Өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт Төрийн албан хаагч нартай уулзалт хийж. УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомж, нэмэлт өөрчлөлт, шийдвэр цаашид баримтлах бодлогын талаар танилцуулга хийж албан хаагчдын асуусан асуултанд зохих хариултыг нь өгч цаашдын ажилд нь чиглүүлж үүрэг даалгавар өглөө.
Мөн хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, aймгийн асаг дарга А.Гылымхан нар үг хэлж 2017 онд хийгдсэн ажил болон 2018 онд хийгдэх ажлын талаар танилцууллаа.
Хурлын төгсгөлд ИТХ-ын дарга Д.Бауыржан:
Намрын чуулганд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганд нийт 39 удаа болж, 166 цаг 32 минут хуралдсанаар нэг ч хоцролт, таслалтгүйгээр сууж "Онц сурлагатан" гишүүдээр тодорсныг онцлон баяр хүргэж хурлыг өндөрлүүллээ
