Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Жендэр ба хөгжил" үндэсний чуулганыг өнөөдөр буюу 2018.02.01-ний өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулж байна.
Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг болон холбогдох албан төлөөллүүд оролцож байгаа юм.
Мөн үндэсний чуулганы үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид хамрагдаж байгаа ба Баян-Өлгий аймгаас аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дар А.Серикболат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн М.Нуржол, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Нурбек нар оролцож байна.
