Засгийн газрын ээлжит хуралдаан болж Улсын аваргуудыг тодрууллаа. Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тус тус тодруулжээ.
Харин Баян-Өлгий аймгаас таван “Улсын аварга малчин”, хоёр "Улсын аварга тариаланч" тодорлоо. Үүнд:
“Улсын аварга малчин”-аар Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн малчин Мөнхөөгийн Цэнд-Очир, Толбо сумын 1 дүгээр багийн малчин Бугбайн Бахыт, Бугат сумын 1 дүгээр багийн малчин Мешелийн Аманбек, Цэнгэл сумын 3 дугаар багийн малчин Ахбайн Муса, Сагсай сумын 3 дугаар багийн малчин Мекейн Мейрам.
"Улсын аварга тариаланч"-аар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тариаланч Жазейны Маруа, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын тариаланч Рыстаны Еркин нар тодорлоо. Онцолж хэлэхэд Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна.
