Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга, яамдын ТНБД, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар Улаанбаатар хотод нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцсон бөгөөд зөвлөгөөнөөр төвлөрлийг сааруулах эрх зүйн орчныг сайжруулах , орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бие дааж хөгжих боломжийг бүрдүүлэх , төсөв санхүүгийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх зэрэг олон асуудлыг бодлогын хүрээнд хөндөж ярьлаа.
Мөн цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталлаа.
