Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

«АЙТЫСКЕР» ХОЛБООНООС ӨНГӨРСӨН ЖИЛД ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2018-01-22

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга, «Айтыскер» холбооны тэргүүн Д.Бауыржаны албаны өрөөнд тус холбооны тэргүүлэгчид хуралдаж, өнгөрсөн жилийн хийсэн ажлаа тайлагналаа. Хуралд аймгийн ИТХ-ын дарга, «Айтыскер» холбооны тэргүүн Д.Бауыржан, тус холбооны тэргүүлэгчид ОНОНРТ-ийн захирал Н.Оспан, Б.Ахтаны нэрэмжит аймгийн номын сангийн дарга Ш.Асхар, М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрын дарга Б.Асылбек болон А.Сьезд, Д.Бахытхан, М.Зоя, А.Заманбек, сурвалжлагч А.Айбота, залуу яруу найрагч Ж.Шынарбек нар оролцлоо. Өнгөрсөн жилд баяр, тэмдэглэлт өдрүүдийн үеэр нийтдээ 6 удаа харилцаа дууны тэмцээн зохион байгуулагджээ. 

“Айтыскер» холбооны тэргүүлэгчид харилцаа дууны тэмцээний мэргэжлийн шүүгчдийн баг бүрдүүлэх, харилцаа дуучдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд тайзны соёлыг эзэмшүүлэх, техникийн зөвлөл байгуулах зэрэг асуудлуудыг дэвшүүллээ. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрэмжит айтысын тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. 

Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга, «Айтыскер» холбооны тэргүүн Д.Бауыржан энэ жил шинэ төлөвлөгөө зохион байгуулж, шинэлэг санаануудыг эрхэмлэн ажиллахаа уламжиллаа. Түүнчлэн  холбооны тэргүүн тэргүүлэгчдэд мэргэжлийн шүүгчдийн баг бүрдүүлэх, харилцаа дууны төлөөллүүдэд тайзны соёлыг эзэмшүүлэх, техникийн зөвлөлийг байгуулах, зөөврийн тайз бий болгох, «Айтыскер» холбооны цахим хуудсыг нээх, харилцаа дууны тэмцээнд үзэгчдийг тасалбараар оруулах, харилцаа дуучдыг аймгийн радиогоор сурталчлах талаар үүрэг даалгавар өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%