Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООСОН ШИЙДВЭРИЙГ СУНГАЛАА

2018-01-22

Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллийг үндэслэн аймгийн удирдлагын зүгээс холбогдох эрх бүхий байгууллагад санал хүргүүлж, Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг дахин нэг долоо хонгоор сунгуулсан байна. Харин сургуулиудын үйл ажиллагаа маргаашаас эхлэн хэвийн үргэлжлэх аж.

Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал хэтэрснээс дотор, лорын тасгийн гурван палатыг нэмж ашиглаж байгаа юм. Тус тасагт хэвтэн эмчлүүлэгчдийг 95,4 хувь нь томуугийн оноштой байна. Мөн тандалт судалгаагаар амбулаториор үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдийн 9,1 хувийг, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсдийн 31,9 хувийг, түргэн тусламжийн дуудлагын 41,1 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж, өмнөх долоо хоногоос 0,7 хувиар өсчээ.

Дашрамд сануулахад, цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны  A/012 тоот тушаалаар тус аймгийн бүх хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ сарын 10-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл түр зогсоосон юм.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  http://www.montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%