Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2018-01-16

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 11, 12-ны өдрүүдэд бүх сумдаар ажиллаж, байгууллагын 2017 оны ажлын тайланг иргэд, олон нийтэд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Өлгий сумын ард иргэдэд үйл ажиллагаагаа тайлагналаа.

Аймгийн Хөгжимт Драмын Театрт болсон уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан,  аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх нар оролцлоо. Аймгийн удирдлагууд хэлсэн үгэндээ Цагдаагийн газрын үйл ажиллагааг хангалттай хэмээн дүгнэж, байгууллагын ажлыг дэмжих зорилгоор Хүчирхийллээс хамгаалах байр барихад зориулж 118 сая төгрөг, хөтөч машинтай болгоход 75 сая төгрөгийг 2018 оны орон нутгийн төсөвт тус тус суулгасныг, мөн сумдын удирдлагуудтай хамтран хөдөө сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдыг энгэрийн камертай болгоход шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдсэнийг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%