Жил бүрийн 01-р сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр тохиодог билээ. 1992 оны шинэ Үндсэн хууль нь улс оронд ардчилсан шинэ нийгэм байгуулах ардчилсан хөгжлийн эрх зүйн суурь харилцааны үндсийг тавьсан, хүн амаа анги давхарга, үзэл бодлоор нь ялгаварлахгүй, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг жам ёсыг баримталсан хууль болсон юм.
Уг хуулийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, улс төрийн бүх нам, бүлгийн төлөөлөл бүхий 420 гаруй депутатууд 70 гаруй хоног хуралдаж, үг үсэг нэг бүрээр нь дахин дахин хэлэлцэн баталсан учир Монголын бүх ард түмний оюун санаа, хүсэл эрмэлзлийг шингээсэн ард түмний хууль, манай орны хөгжлийн суурь хууль, эх хууль гэж эрдэмтэн мэргэд, олон түмэн зүй ёсоор үнэлдэг юм.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Далелийн Бауыржан.
