Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТАРСАН БАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-08

Өнөөдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан багийн гишүүд болон хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн оролцоотойгоор сургалт зохион байгуулагдлаа. 

Тус сургалтад аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан болон Өлгий сумын удирдлагууд, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эрүүл мэндийн газар, хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү сургалт нь «Дэлхийн зөн Монгол» ОУБ-ын орон нутгийн хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан бөгөөд хамтарсан багийн гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн юм. 

Сургалтыг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд, залуучуудын ерөнхий газрын дэргэдэх «Хүүхдийн тусламжийн утас-108»-ын захирал Д.Ундраа, судалгааны мэргэжилтэн С.Тулга нар удирдан явууллаа. Хамтарсан багийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь гэр бүл, хүүхдийг хүчирхийллээс болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Б.Жасхайрат

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%