Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГОО МЭДҮҮЛЭХ ХУУЛИЙН ХУГАЦАА ЭХЭЛЛЭЭ

2018-01-08

Нийтийн албан тушаалтнууд болох аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид буюу мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны нийт ажилтанууд ХАСХОМ-ээ хуулийн хугацаандаа мэдүүлнэ үү. 

Аймгийн ИТХ-ын ЭБАТ Х.Маргулан 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%