Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

2017-12-29

Энэ сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар аймгийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг хэлэлцсэн билээ.

Тэрээр хурлын төлөөлөгчид "Аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжих" томьёоллоор санал хураалт явуулж 55,5 хувийн саналаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилуулахыг 55,5 хувийн саналаар тус тус дэмжиж, аймгийн ИТХ-ын 21 тоот тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын "Аймгийн Засаг даргыг огцруулах тухай" 21 тоот тогтоолыг хүлээн авч танилцаад, түүнийг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дүгнэснийг нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа гэж үзэн ЗЗНДНТУТХ-ийн 32.3-т заасныг үндэслэн буцаасан байна.

Энэхүү Засгийн газрын шийдвэрийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан албан ёсоор Засаг дарга А.Гылымханд гардуулан өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%