Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дүнгийн хурал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт аймгийн ИТХ-ын даргын албан тасалгаанд боллоо.
Хуралдаанаар 2017 оны байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан, нөхцөл, 2018 оны зорилт, зорилго, анхаарах зарим асуудал, 2017 оны аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт мөн цаг үеийн тулгамдаж байгаа зарим асуудлуудын талаар хэлэлцэж, идэвх санаачилгатай, үр дүнтэй ажилласан зөвлөлийн гишүүдийг шагнан урамшууллаа.