Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШИНЭЭР СУМ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ

2017-12-27

Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар Улаанхус, Ногооннуур сумын ард иргэдээс ирүүлсэн саналын дагуу шинээр сум байгуулах асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжлээ.

Харьяа ард иргэдийн зүгээс 947 өрх, 4555 хүн ам, 116219 толгой мал бүхий Их Ойгор, Хөх хөтөл, Хулжаа, Согоог багуудыг Улаанхус сумаас, 404 өрх, 1614 хүн ам, 23035 толгой малтай Цагааннуур тосгоныг Ногооннуур сумаас тус тус салгаж, сум болгон байгуулах саналыг ирүүлсэн байна. Дээрх багуудын хувьд аймаг, сумын төвөөс алслагдсан, хүн амын тоо их тул төрийн үйлчилгээ хүргэхэд хүндрэл бэрхшээлүүд ихээр тулгардаг ажээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Таванбогд, Цагааннуур сумдыг шинээр байгуулах саналыг 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-д уламжлахаар уламжлахаар тогтлоо. 

Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймаг нь 103 мянган хүн амтай ба 13 сум, 1 тосгонтой юм.

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%