Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-12-25

Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан өнөөдөр үдийн 15:00 цагаас үргэлжлэн явагдлаа. Эхний ээлжинд аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах асуудлыг хэлэлцэж, ИТХ-ын төлөөлөгчдийн 55,5 хувийн саналаар аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо. Үүний дараа аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг төлөөлөгчдийн 55,5 хувийн саналаар аймгийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. 

Түүнчлэн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн  чиглэлийг хэлэлцэж дүгнэв. Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын тайланг сонсож хэлэлцэв. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%