Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫН НЭЭЛТ БОЛОН БАЙЛДААНЫ ТУГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2017-12-21

Өнөөдөр Сагсай суманд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн барилга байгууламжын нээлт болон байлдааны туг гардуулах ёслол боллоо.

Энэхүү ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хурандаа Д.Энхбаатар болон аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Прокурор, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч, бие бүрэлдэхүүн, Сагсай сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо.

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид штабын барилга, гал тогоо зэргийг нь барихаас гадна 40 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад орууллаа. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтохт байлдааны тугийг албан ёсоор гардууллаа.

Б.Жасхайрат

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%