Өнөөдөр Монгол Улсад архивын алба үүсч хөгжсөний 90 жил, Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд баярын хурал боллоо.
Тус хуралд аймгийн удирдлагууд болон аймгийн архив, бичиг хэрэг хөтлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа мэргэжилтнүүд, тус салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд оролцлоо.
Аймгийн удирдлагууд нийт архивчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, тэдний цаашдын ажлаас өндөр амжилт хүслээ. Архив, бичиг хэрэг хөтлөлтийн үйлст үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа зарим ажилтнууд аймгийн ИТХ-ын Хүндэт жуух, Хүндэт өргөмжлөл, аймгийн Тэргүүний ажилтан, аймгийн Засаг даргын жуухаар шагнагдлаа.
Б.Жасхайрат
