Хууль зүй дотоод хэргийн яамны
дэмжлэгтэйгээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн бүтээн
байгуулалтын төлөө залуучуудын холбоо ТББ-ийн хамтран зохион байгуулж байгаа
“Эерэг, эрүүл нийгэм бидний ирээдүй” төслийн сургалт 1 дүгээр сургуулийн урлагийн зааланд боллоо.
Энэхүү төслийн зорилго нь сурагчид цахим хэрэглээнээс үүдэлтэй гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйд суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.
1. "Төслийн танилцуулга"
Т.Гантулга /Төслийн удирдагч, аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах ажилтан/
2. "Фэйсбүүк хуудсыг хөтлөхдөө бүтээлч байдлаа хөгжүүлэх
эерэг хандлагад суралцах" сэдвээр О.Төвшин /Аймгийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч /
3.Цахим гэмт хэрэг гэж юу вэ? Б.Энхтөр /Аймгийн Цагдаагийн газрын
эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцсан
ажилтан дэслэгч/
4. Цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, зөв
дадал, чадварыг бий болгох мэдээлэл, зөвлөгөө" сэдвээр Г.Амарбаясгалан
/Политехникийн коллежийн багш/ тус тус сэдвээр сургалтыг зохион
байгууллаа
Сургалтанд тус сургуулийн 9-12 ангийн 200 орчим сурагчид хамрагдав.