Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2017-12-15

Өчигдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, нарийн бичгийн дарга А.Серикболат, тэргүүлэгчид Р.Гажайв, Т.Сайдолда, Х.Бердимурат, С.Асылбек, С.Хонаев, Д.Сара, Б.Төлеубек, С.Бахыт нар оролцлоо.

Уг хуралдаанаар зарим өмчийн талаар, аймгийн нутаг дэвсгэрээс барих агнуурын загасны тоо, ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай, аймгийн оны шилдэг шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн одон медальд тодорхойлох тухай, зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсох, аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдааны товыг зарлах зэрэг 6 асуудлыг хэлэлцлээ. 

12-р сарын 29-нд болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан манай аймгаас 4 хүнийг Гавьяат цолоор, 1 хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 20 хүнийг Алтан гадас одонгоор, 13 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар, 1 хүнийг Цэргийн гавьяаны одонгоор шагнуулахаар материалуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилахаар боллоо. Дашрамд дурдахад ирэх жил манай аймгийн нутаг дэвсгэрээс үйлдвэрийн зориулалтаар 32 тонн загас агнуулахар зөвшөөрөгдсөн бол, ойгоос 10020 шоо метр, тусгай хамгаалалтанд байгаа газруудаас 3464 шоо метр мод бэлтгэхээр төлөвлөгдсөн байна. 

Түүнчлэн зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг 12-р сарын 21-ний өдрийн 10:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулахаар хэлэлцлээ.

Б.Жасхайрат

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%