Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2017 оны хагас шигшээ тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдээс МХГ-ын хэлтсийн дарга М.Дауренбек 1-р байр, «Голомт» банкны салбрын ажилтан Х.Хуандаг 2-р байр, С.Ержан 3-р байранд шалгарсан бол, эмэгтэйчүүдээс ХХААГ-ын мэргэжилтэн М.Енлик 1-р байр, нэгдсэн эмнэлгийн сувилагч н.Айдынгүл 2-р байр, 1-р бүрэн, дунд сургуулийн багш Т.Таня 3-р байрыг тус-тус эзэллээ.
Эхний байруудад шалгарсан шатарчдад аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан баяр хүргэж, шагналыг нь гардууллаа.Түүнчлэн аймгийн шатрын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Р.Гажайв уг тэмцээнийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд баярласан талархсанаа илэрхийлэв.
