Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗЗ "ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА"-ААР ТОДОРЛОО

2017-12-11

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяныг 2017 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулж хаалтын арга хэмжээг өнөөдөр 2017.12.11 өдөр зохион байгуулав.

                        2017  онд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-нд заагдсан үүргээ сайн биелүүлсэн “Шилдэг байгууллага”-аар Шарын гол сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Шилдэг ажилтан”-аар  Цагдаагийн тасгийн ахмад Б.Хатанбаатар  шалгарлаа. 

            Тус аян хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Манай гэр бүл архийг үл тэвчинэ” эссэ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд гар зургийн уралдаанд 2 дугаар сургуулийн 9-б ангийн сурагч Т.Билэгзаяа тусгай байранд шалгарсан байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%