Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ" АЯНД НЭГДЭЖ БАЙНА

2017-12-08

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд орон даяар зохион байгуулж буй "Цагаан туузтан"-ны аянд Баян-Өлгий аймгийн  төрийн байгууллагууд болон аймгийн ИТХ-ын Ажлын алба нэгдэж байна. Энэхүү аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулагддаг. 

1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхийн нийтийн хөдөлгөөнийг өрнүүлдэг. 

Хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэхийг уриалж "ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ"

Албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг УРИАЛЖ байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%