Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

2017-12-06

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-181 тоот тушаалын дагуу агаарын бохирдлын эх үүсвэрийн  2017 оны тооллогын ажлыг аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 5-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд явуулжээ.

Уг ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар  байгуулагдсан ажлын хэсэг  зохион байгуулсан байна.

Тооллогоор аймгийн  хэмжээнд 111100 агаар бохирдуулагч суурин эх үүсвэр, 8806 хөдөлгөөнт эх үүсвэр хамрагджээ. Үүнээс төвлөрсөн халаалтад холбогдоогүй 10 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 10910 айл өрх, аж ахуй нэгж, 11-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 96 аж ахуй нэгж, 101кВт-с дээш хүчин чадалтай 94 зуух, 6 дулааны цахилгаан станц бүртгэгджээ.  Мөн аймгийн хэмжээнд нийт 104620,7 тн нүүрс,  22935,5м³ мод түлшинд хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ.

Тооллогын  дүнг өнгөрсөн онтой харьцуулахад хөдөө сумдад ердийн галлагаатай 10 кВт хүртэл хүчин чадалтай зуух 0,5 хувиар, аймгийн төвд 0,5 хувиар тус тус өссөн байна. Энэ нь хүн амын шилжих хөдөлгөөнтэй холбоотой ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%