Буянт сумын ИТХ-ын дарга Б.Цэрэндорж, нарийн бичгийн дарга М.Исхаг нар аймгийн ИТХ-ын ажлын албаныханд өөрсдийнхөө хийсэн ажлаа танилцууллаа.
Энэ жил Буянт сумын ИТХ-аас 3 удаа хуралдаан зохион байгуулж, 8 төрлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.Түүнчлэн тэргүүлэгчдийн хуралдааныг 14 удаа хийж, 37 тогтоол гаргажээ.
Тус сумын Хурлын ажлын албанаас «Монгол Улсын төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь» төслийн тэтгэлэгт хөтөлбөрт «Хос хэлтэй иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх нь» сэдвээр хамрагдаж, 4 сая төгрөгийн санхүүжилт авч, үүнийг сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадваржуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтад зарцуулжээ.
