Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БОКСЫН БАРУУН БҮСИЙН ТЭМЦЭЭНД БАЯН-ӨЛГИЙН ТАМИРЧИД ТҮРҮҮЛЛЭЭ

2017-12-05

Спортын мастер, аймгийн начин Жомартын Бахыт агсны нэрэмжит боксын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд  Өлгий хотын Спорт цогцолборт боллоо.
 
Тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Сагсай сумын ИТХ болон Засаг даргын Тамгын газар,  Ж.Бахыт агсны гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран зохион байгууллаа. Бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн гурван насны ангиллаар, 21 жингийн төрлөөр явагдсан уг тэмцээнд  Баян-Өлгий аймгаас 85, Увс аймгаас 13, Ховд аймгаас 20 тамирчин оролцлоо.

Тэмцээний медалийн дүнгээр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын баг  нэгдүгээр байр эзэлж, Ховд аймгийн "Болор бээлий" болон Баян-Өлгий аймгийн Толбо сумын багууд удаах байруудад шалгарлаа.

Спортын мастер Ж.Бахыт нь 1961 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумд төржээ. Тэрээр 1978 онд боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 1979 онд алт, 1982 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан юм. Мөн 1983 онд аймгийн наадамд зодоглож "аймгийн начин" цолны болзол хангасан аж.

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%