Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН 71 БАГИЙН МАЛЧИД ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ГАР УТСААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2017-12-05

Мерси Кор Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 12 сумын 71  багийн малчид багийн төвшний цаг агаарын мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах боломжтой боллоо. Малчин ямар гар утас, ямар үүрэн холбооны сүлжээ ашигладгаас  үл хамааран  130105 тусгай дугаар луу багийн кодыг илгээж,  6 өдрийн цаг агаарын мэдээг хүлээн авч, мал  аж ахуйн төлөвлөлтөө хийх боломж бүрдэж байна.
Тус төслийн хүрээнд малчдад зориулан "Зудыг давсан зузаан туршлага" гарын авлагыг хэвлүүлэн тарааж байгаа  ба 2017 онд уг гарын авлагыг казах хэл дээр хөрвүүлэн Баян-Өлгий аймгийн малчдад хүргүүлж ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%