Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Үнэн сэтгэлтэй, зөв бодолтой эмэгтэйчүүд” чуулга уулзалт болов

2017-12-04

Архангай аймгийн эмэгтэйчүүдийг идэвхжүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, нийгмийн сайн сайханд уриалан, эмэгтэйчүүдийн оролцоотойгоор эрүүл нийгмийг цогцлоох зорилготойгоор “Үнэн сэтгэлтэй, зөв бодолтой эмэгтэйчүүд”-ийн чуулга уулзалтыг энэ сарын 29-нд зохион байгуулав. Чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллээс ангид байх, жендэрийн эрх тэгш байдлын тухай хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлье, гэрэлт ирээдүйг бий болгоё, эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлая, үнэн сэтгэлтэй зөв эмэгтэйчүүд нэгдэе гэх зэргээр уриалга дэвшүүлж Архангай аймгийн төвөөр тайван алхалт хийж уриалгаа иргэдэд танилцууллаа. 

Хэлэлцүүлгийн эцэст архины хамааралтай 15 өрх, гэр бүлд сэтгэлзүйн болон материаллаг талаасаа нөлөөллийн ажил хийхээр болжээ. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ЖДҮ-ийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон байна. 
 
Энэхүү уулзалтыг Архангай аймгийн Цагдаагийн газар, Архангай аймгийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Архангай аймаг дахь Залуучуудын холбоо, Архангайн “Сайхан бүсгүй” групп, бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
Архангай /МОНЦАМЭ/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4275
2948 / 69%
833 / 19%
244 / 6%
250 / 6%