Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРЭХ ОНД ДЭЛҮҮН, ТОЛБО СУМД БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ

2017-12-01

Ирэх онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сум байгуулагдсаны 80  жилийн ойн баяр тохиох юм. БНМАУ-ын Засгийн газар, Улсын Бага хурлын 1938 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хамтарсан тогтоолоор засаг захиргааны нэгж, хошууг сум болгон өөрчлөн байгуулснаар Дэлүүн сумын суурь тавигдаж байжээ. Харин тухайн оны наймдугаар сарын 28-ны өдөр Ботахара, Шыбарайгыр сумыг нэгтгэж 1000-аад өрхтэй шинэ сумыг Капен төбе хэмээх газарт  Толбо нуурын нэрээр нэрлэн байгуулсан түүхтэй аж.

Эдүгээ Дэлүүн сум 7140 хүн амтай, 283529 толгой малтай, Толбо сум нь 4105 хүн амтай, 177861 толгой малтай тус аймгийн томоохон сумууд болон хөгжжээ.

Дээрх сумдын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 146 тоот тогтоол гарсан байна. Тус тогтоолын дагуу Дэлүүн сумын ойг ирэх оны 7 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд, Толбо сумын ойг 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд тэмдэглэхээр болжээ. 

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%