Өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны албаны өрөөнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, тэргүүлэгчид Т.Сайдолда, Р.Гажайв, Х.Бердимурат, С.Асылбек, С.Хонаев, Б.Төлеубек, К.Еркегүл, Д.Сара, С.Бахыт нар оролцлоо.
Хурлаар зарим өмчийн талаар, аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэх асуудал, дарааллыг тогтоох тухай, элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн талаарх мэдээлэл сонсох, бага боловсролын чанарыг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн талаарх мэдээлэл сонсох, 2018 оны орон нутгийн төсвийн төслийг сонсох, «Шугыла» сэтгүүлийг Алтан гадас одонгоор шагнуулах, нэрэмжит болгох тухай зэрэг 7 асуудлыг хэлэлцлээ.
Хоёр дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 100 хувийн дэмжлэгтэйгээр Хилийн 0285-р ангийн Ногооннуур сумын Асгатын 5-р застав Хавдолдагийн Жангудей агсны нэрэмжит боллоо.
