Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны албаны өрөөнд аймгийн ИТХ-ын хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, дэд бүтцийн хороо хуралдлаа.
Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, ИТХ-ын төлөөлөгчид Х.Мүпти, Ш.Бекболат, Р.Төлеу, Х.Холганат болон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, ЦШСГ-ын дарга Ж.Керей, ХХААГ-ын дарга Б.Ерболат нар оролцлоо.
Хурлын үер ХХААГ-ын дарга Б.Ерболат манай аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мах, арьс шир, сүү боловсруулах үйлдвэр барих, ХАА-н мэргэжилтэн, малчид, тариаланчдын дунд сургалт зохион байгуулах мөн газар тариаланг хөгжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон ЦШСГ-ын дарга нар өөрсдийнхөө салбарт тулгамдсан асуудлуудын талаар танилцууллаа.