Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨНӨӨДӨР АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2017-11-28

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны албаны өрөөнд аймгийн ИТХ-ын байгаль орчин, боловсрол, соёл, спорт,аялал жуулчлалын хороо хуралдлаа. 

Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Тэргүүлэгчид К.Еркегүл, С.Бахыт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайрат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зауре болон тус газрын мэргэжилтэн Х.Азатбек, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жулдыз нар оролцлоо. 

Хурлын үеэр аймгийн боловсролын салбрын тулгамдсан асуудлууд болон байгаль хамгаалахтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд хоёр дэд хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэхүү дэд хөтөлбөрүүдийг 12-р сарын 04-нд болох аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанд батлуулахаар төлөвлөж байгаа.