Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙВ

2017-11-28

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 50 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийжээ. Арьс нөхөх, дунд чөмөг хадах, өвчтөний биеийн байдлыг хянах хяналтын монитор, соруулгын аппарат, нярайн пульс, хүчилтөрөгч хэмжич, эд эсийн шинжилгээний аппарат, яаралтай тусламжийн тэргэнцэр зэрэг 50 сая төгрөгийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлгийн тендерийн хорооны сонгон шалгаруулалтаар худалдан авчээ. Нүдний даралт хэмжих, сонсгол хэмжигч аппарат байхгүйгээс Улаанбаатар хотод очиж эдгээр үйлчилгээг авдаг байсан бол дээрх хоёр тоног төхөөрөмжийг мөн авснаар үйлчлүүлэгчдийн чирэгдэл багассан байна. Аппарат, тоног төхөөрөжмийг ажиллуулах эмч мэргэжилтнүүдийг ч сургаж дадлагажуулжээ.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийхдээ Нэгдсэн эмнэлгийн нийт эмч мэргэжилтнүүдээс санал авч, эрэмбэлэн нэг тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган аймгийн Засаг даргад өргөн бариснаар хөрөнгийн асуудлыг ийнхүү шийдвэрлэжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%