Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЯРУУ НАЙРАГЧ Ж.КЕКЕЙН МЭНДЭЛСНИЙ 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2017-11-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн яруу найрагч Ж.Кекейн мэндэлсний 70 жилийн ойг энэ сарын 20-24-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2017 оны 117 дугаар тогтоолын дагуу энэ өдрүүдэд Өлгий хотод баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.
 
Ойн баярын хүрээнд яруу найрагчийн шинэ номын нээлт, яруу найргийн уралдаан, уран уншлага, харилцаа дууны тэмцээн, урлагийн тоглолт, яруу найргийн уралдаан явагдаж, 42 яруу найрагч оролцлоо. 

Уг арга хэмжээ нь Казахстаны Улсын Дорнод Казахстан мужийн "Шабыт" залуу яруу найрагчдын клубын гишүүд онлайнаар оролцсоноороо онцлогтой боллоо. Уралдаанд Баян-Өлгий аймгийн яруу найрагч Б.Жанат шүүгчдийн шийдвэрээр тэргүүн байр эзэлсэн бол мөн аймгийн Ж.Шынарбек, Казахстаны яруу найрагч И.Данагүл, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын яруу найрагч М.Соян нар эхний гурван байрыг эзэлжээ. 

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%